Нэвтрэх
Нэмэлт хөтөлбөр
Нүүр хуудас   »   Нэмэлт хөтөлбөр
Нэмэлт хөтөлбөрүүд
Торгон хилийн зүг аялал
 

Эх орны минь дархан хил тайван байг

Цэрэг эрсийн хийморийн салхитай “Торгон хилийн зүг” экскурс аялал нь Монгол улсын дархан хил, хилийн зурваст очиж, эх оронч сэтгэлгээг ойлгуулах, хилийн өдөр тутмын үйл ажиллагааг танин мэдүүлж, байгаль дэлхий, нутаг ус, эх орноо хайрлан хамгаалах ухамсарт зан үйлд суралцуулах зорилгоор тус аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Торгон хилийн зүг аялал
СУРГАЛТЫН ХӨТБӨЛБӨРҮҮД
Алтан намар тариан түрүү аялал
 

Сурагчдад байгаль, эх дэлхийгээ хайрлах, намрын ургац хураалтын ажлын мөн чанарыг ойлгуулах, хөдөлмөрийн хүмүүжил олгох зорилгоор тариан талбайтай танилцах экскурс аяллыг зохион байгуулдаг билээ.  Энэхүү аяллаар Улаангом сумаас 30км зайд орших Тариалан сумын “Хар толгой” багийн тариан талбай руу очиж рапс, улаан буудай, овьёосны тариалалт, ургац хураалт, 500га талбайг тойрог хэлбэрээр усалдаг услалтын системтэй танилцана. 

Намрын спорт өдөрлөг
 

“Эрдмийн эхлэл” ЕБ сургуулийн сурагчид, асран хамгаалагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болгоход зорилготойгоор жил бүр  Намрын спорт өдөрлөгийг зохион байгуулдаг. 

Үндэсний бичиг үсгийн баяр
 

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн “Содон бийр” бийрийн дугуйланг хичээллүүлдэг. Уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, хүний дотоод сэтгэлийн мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм.

Хөдөлмөр зуслан
 

Хөдөлмөр зуслан

"Эрдмийн эхлэл" ерөнхий боловсролын сургууль 2023 он