Нэвтрэх
Бага ангийн сургалтын хөтөлбөр
Нүүр хуудас   »   Үндсэн хөтөлбөр   »   Бага ангийн сургалтын хөтөлбөр
Эрдмийн эхлэл сургуулийн бага ангийн онцлог, давуу талууд
 

Эрдмийн эхлэл сургуулийн бага анги  нь хүүхэд бүхэн тоглонгоо суралцах хамтарч ажиллах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, өөрийгөө хөгжүүлэх чадамжуудад сургадаг.  

Бага ангийн  зорилго:  Хүүхэд бүр баяртайгаар суралцан, найз нөхдөө дэмжин тусалж, зөв дадлыг хэвшүүлэх.

Сургалтын хөтөлбөрийн онцлог нь 

  • STEAM хөтөлбөр
  • Америк багштай  англи хэлний хичээл
  • IQ оюуны чадварын 5 түвшиний хичээл
  • Нэмэлт дугуйлан(шатар, даам, хөгжим)
  • Хоцрогдол арилгах сургалт 

 

Эрдмийн эхлэл сургуулийн бага ангийн онцлог, давуу талууд
СУРГАЛТЫН ХӨТБӨЛБӨРҮҮД
Steam хөтөлбөр
 

Эрдмийн эхлэл” ЕБС-ийн бага ангийн  сургалтын хөтөлбөрийн хамгийн чухал  ЦӨМ хэсэг бол STEAM олон улсын сургалтын хөтөлбөр бөгөөд үүний үр дүнд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, бүтээлч чадварлаг хүмүүн болж төлөвшүүлэхээр ШИМТ боловсролын байгууллагатай хамтран ажиллаж байна.

STEAM гэдэг нь (Science, Technology, Engineering, Art, Math) гэсэн үгийн товчлол бөгөөд математик, инженерчлэлийн цогц чадамжийг урлагийн сэтгэлгээтэй хослуулан олгож, уламжлалт сургалтын аргаас ялгаатайгаар бага насны хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн авьяас, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэхэд чиглэдэг.

IQ хичээл
 

 “Оюуны чадварын IQ төв”-ийн  I-V түвшиний хичээлүүдийг  1-р ангиас эхлэн 7 хоногт 2 цагаар ордог бөгөөд түвшин бүр нь  60  цагийг хичээл байдаг. 

Хүүхдийн оюуны чадвар 2-16 насанд хурдтай нэмэгддэг. Энэ үеийг “Оюуны хөгжлийн нас” гэдэг. Уг хөтөлбөр нь  ЕБС-ийн цөм хөтөлбөрийг дэмжих ба бага ангийн сурагчдад зориулсан оюуны хөгжил, сэтгэх чадварыг хөгжүүлэх шилдэг хөтөлбөр юм.  

Хичээлийн агуулга:

  • Сэтгэн бодохуй  
  • IQ бодлого, дасгал 
  • Логик сэтгэлгээ
  • Оюун ухаанаа хөгжүүлье
  • Ухаан сорих бодлого
  • Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом
Бага ангийн англи хэл
 

Бага ангийн англи хэлний хичээл нь 1-р ангиас эхлэн гадаад багш 7 хоногт 2 цагаар , 2-5-р ангид  7 хоногт  Америк багш 2 цаг, Монгол багш 1 цагаар   дүрс, бичлэг,  дуу хөгжим ашиглан төрөл бүрийн тоглоомын аргуудаар дамжуулан хүүхэд төрлөх хэлээ сурч буй мэт  энгийн байдлаар ачаалал авахгүй сургадгаараа онцлог. 

Мэдээлэл технологийн суурь хөтөлбөр
 

Мэдээллийн технологийн хичээлийг зориулалтын кабинетэд сургалтын таатай орчинд сонирхолтойгоор сургадаг.Мэдээллийн технологийн боловсролыг 3-12 ангийн сурагчдад кодчиллын хөтөлбөрөөр дунд, ахлах ангид хөгжүүлэх дугуйланг хичээлллүүлснээр бага ангиас кодчиллын хөтөлбөрт хамрагдан суралцаж, дунд ахлах ангидаа кодчиллын төсөл бичих, жижиг хэмжээний апп, тоглоомыг хийж, мэргэжлийн программистуудын Front end төрлөөр хөгжүүлэх чадварт суралцаж байна.

Нэмэлт хөтөлбөр
 

Сэтгэл зүйчийн цаг

Эрүүл мэнд, эрүүл хоололтын зөвлөгөө

Нэмэлт дугуйлан (Сагс, Воллейбол, Хөгжим)

Зураг урлал

Гурвалсан уулзалт
 

Анги удирдсан багш, эцэг эх, сурагчдын гурвалсан уулзалтыг улиралд 1 удаа тогтмол зохион байгуулдаг.  Мөн эцэг эх, асран хамгаалагдыг хичээлд урьж суулгах, сэтгэл ханамжийн судалгаа  авах зэргээр санал хүсэлтийг авч, түүний мөрөөр хамтран ажилладаг ба эцэг эх, асран хамгаалагчийн  оролцоог эрхэмлэн ажиллаж байна.

"Эрдмийн эхлэл" ерөнхий боловсролын сургууль 2023 он