Нэвтрэх
Ахлах ангийн сургалтын хөтөлбөр
Нүүр хуудас   »   Үндсэн хөтөлбөр   »   Ахлах ангийн сургалтын хөтөлбөр
Ахлах ангийн сургалтын хөтөлбөр
 

Ахлах ангийн зорилго:

Хүүхэд бүр мэргэжлийн чиг  баримжаагаа сонгон, зорилгоо тодорхойлж, тууштай, тасралтгүй суралцах.

Эрдмийн эхлэл сургуулийн ахлах ангийн онцлог давуу талууд 

  • ЭЕШ-д бэлтгэх нэмэлт цаг
  • Гадаад хэл ба тэтгэлэг
  • Карьер хөгжил
  • Нэмэлт хөтөлбөрүүд 
  • Япон улсруу аялах хөтөлбөр

 

Ахлах ангийн сургалтын хөтөлбөр
СУРГАЛТЫН ХӨТБӨЛБӨРҮҮД
Ахлах ангийн хичээлийн онцлог
 

Математик 

  • Математикийн  онолын мэдлэгээ ашиглан  амьдрал  дээрх зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж ажилладаг. 
  • Дотоодын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад нэмэлт цагаар бэлддэг. 
  • Гадаадын их дээд сургуулийн шалгалтад  бэлтгэх нэмэлт хөтөлбөрийг туршин ажиллаж байна.

Физик 

  • Физикийн бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг Японы ахлах сургуулийн хөтөлбөрөөр баяжуулан хэрэгжүүлж байна.
  • Япон, англи хэл дээр физикийн төрөлжсөн сургалтыг зохион байгуулж гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлддэг.
  • ШИМТ хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн туршилт судалгаа хийж,  ARDUINO робот чипийг өндөр түвшинд хөгжүүлэн кодлох чадварт суралцдаг.

Англи хэл 

  • Англи хэлний бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлтээр яриа, бичих,  сонсох, унших чадварыг хөгжүүлэх хичээл ордог.
  • Хичээлийг Америк, Монгол багш зааснаар сурагчдын  англи хэлний дүрмийн болон  хэрэглээний чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодог.
  • Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдад IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтуудад бэлтгэнэ
ЭЕШ-д бэлтгэх нэмэлт цаг
 

 

 

Байгалийн ухаан болон англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн

7 хоногт 5-6 цаг нэмэлтээр хичээллэдэг.

Гадаад хэл ба тэтгэлэг
 

Гадаад хэл 

Англи хэлний бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлтээр яриа, бичих,  сонсох, унших чадварыг хөгжүүлэх хичээл ордог.

Хичээлийг Америк, Монгол багш зааснаар сурагчдын  англи хэлний дүрмийн болон  хэрэглээний чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодог.

Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдад IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтуудад бэлтгэнэ.

Дутуу байгаа,  ардаас нь дахиад явуулъя

Карьер хөгжил
 

Мэргэжил сонголтыг зөв хийхэд зөвлөж, карьер хөгжлийн бодлогоор дэмждэг.Сургууль дээрээ “Карьер хөгжлийн алба”-ыг байгуулан ахлах ангийн сурагчдыг өөрийгөө таних, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, гадаад, дотоодын их дээд сургуулиа сонгон суралцахад нь зөвлөн чиглүүлэх, мэргэжил сонголтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Япон улс руу аялах хөтөлбөр
 

Эрдмийн эхлэл сургууль нь жил бүр Япон орны соёл, ёс заншил, бага дунд ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр арга зүйтэй танилцаж, туршлага судлах аяллыг багш сурагчдадаа зохион байгуулдаг билээ. Энэхүү аялал нь багш нарын сургалтын арга зүйг сайжруулахад дэмжлэг болохоос гадна хүүхэд хүмүүжүүлэх аргачлалыг судалж сургуульдаа хэрэгжүүлэх судалгаа хийгдэх юм. Сурагчдын хувьд өндөр хөгжилтэй Япон оронтой танилцаж, цаашдаа сурч хөгжих хандлагад нь томоохон мотиваци болох, шинэ соёлын орчныг танин мэдэх, мартагдашгүй дурсамж бүтээх олон давуу талтай.

Нэмэлт хөтөлбөрүүд
 

Өсвөр насны сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдрах ухаан, илтгэх урлаг зэрэг олон төрлийн ач холбогдолтой хөтөлбөрүүдийг багтаасан.

"Эрдмийн эхлэл" ерөнхий боловсролын сургууль 2023 он