Манай сургууль нь Улаанбаатар хотоос 1350 километрийн зайд орших, Монгол улсын баруун хязгаарт Увс аймгийн Улаангом суманд анхны, хувийн ерөнхий боловсролын сургуулийг “Эрдмийн эхлэл” нэртэйгээр 2020 онд байгуулж, 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 40 гаруй багш, ажилтан, 1-12-р ангид 15 бүлгийн 370 гаруй сурагчдад байгалийн ухааны гүнзгийрүүлсэн чиглэлээр сургалтыг зохион байгуулж, сургалтын таатай орчин, суралцагчдын сурлагын чанар, амжилтад ахиц гаргахын төлөө хамт олноороо зорилго, сэтгэл нэгдэн “Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ” уриатайгаар ажиллаж байна.
Бага ангиас эхлэн гадаад багштай англи хэлний хичээл, дунд ахлах ангиудад Япон хэлний хичээлийн хөтөлбөрийг нэвтрүүлж, төгсөгчид IELTS, TOEFL, JLPT зэрэг шалгалтад бэлтгэн цаашлаад гадаадын тэтгэлэгт хамрагдах нөхцөлийг сурагчдадаа бүрдүүлж, орон нутгаас олон улсын түвшинд хүргэх боловсрол олгохыг эрхэмлэн ажиллаж байна.