Нэвтрэх
Үндсэн хөтөлбөр
Нүүр хуудас   »   Үндсэн хөтөлбөр   »   Ахлах ангийн хичээлийн онцлог
Ахлах ангийн хичээлийн онцлог
2023-10-19

Математик 

  • Математикийн  онолын мэдлэгээ ашиглан  амьдрал  дээрх зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж ажилладаг. 
  • Дотоодын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад нэмэлт цагаар бэлддэг. 
  • Гадаадын их дээд сургуулийн шалгалтад  бэлтгэх нэмэлт хөтөлбөрийг туршин ажиллаж байна.

Физик 

  • Физикийн бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг Японы ахлах сургуулийн хөтөлбөрөөр баяжуулан хэрэгжүүлж байна.
  • Япон, англи хэл дээр физикийн төрөлжсөн сургалтыг зохион байгуулж гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлддэг.
  • ШИМТ хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн туршилт судалгаа хийж,  ARDUINO робот чипийг өндөр түвшинд хөгжүүлэн кодлох чадварт суралцдаг.

Англи хэл 

  • Англи хэлний бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлтээр яриа, бичих,  сонсох, унших чадварыг хөгжүүлэх хичээл ордог.
  • Хичээлийг Америк, Монгол багш зааснаар сурагчдын  англи хэлний дүрмийн болон  хэрэглээний чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодог.
  • Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдад IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтуудад бэлтгэнэ

Мэдээллийн технологи 

Мэдээллийн технологийн хичээлийг зориулалтын ширээ сандал , компьютер , цахилгааны  тоног төхөөрөмж бүхий лабораторид 6-12-р ангийн  28 сурагч нэг ээлжид  компьютер ашиглан хичээллэх бүрэн боломжтой.

Уг хичээлээр  сурагчид  мэдээлэл боловсруулах,  асуудал шийдвэрлэх,  практикт хэрэгжүүлэх арга замаар суралцагч төвтэй сургалтын арга барилаар хичээллэдэг.   Тухайлбал төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл хайх,  тоон мэдээлэл статистик  боловсруулах, кэйсд дүн шинжилгээ хийх,  төсөлт ажил хийх,  тайлан бичих,  эсээ бичих, оюуны зураглал хийх,  мэдээллийг хамтран эзэмших технологи(Google drive, Dropbox) ашиглахбичил программ зохиох,  аудио, видео, зурган файл үүсгэх нэгтгэх гэх мэт  бодит амьдралын хэрэгцээ шаардлагад нийцсэн даалгавар гүйцэтгэх замаар суралцдаг.  

 

Хими

“Эрдмийн эхлэл” сургууль нь химийн хичээлийг хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой.  Стандарт эзэмшилтийг аймаг, улсын дунджаас дээгүүр байлгаж, аймагтаа тэргүүлэх хэмжээнд хүргэж, цаашилбал сурагчдаа Японы коллеж, их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэн оролцуулж, тэнцэх боломжоор хангах чиглэл барин ажиллаж байна.

Биологи

 Бүх сурагчид  Биологийн хичээлийг хэрэглээ талаас нь  туршилт, дадлага ажлаар  мэдлэгээ бүтээж биеэр хийж гүйцэтгэн,  сургуулийн туршилтын талбайд амьд хичээл явуулах боломжтой. 

Биологи сонгон суралцаж буй сурагчдад биологын суурь ойлголтоос гүнзгийрүүлсэн шат хүртэл нь зааж,  судлах боломжийг олгодог. 

Түүх нийгэм

Түүх, Нийгэм, Иргэний ёс зүйн боловсрол хичээлээр суралцагчдын эзэмших мэдлэг, чадвар, хандлага:

 • Сурагч нийгмийн үзэгдэл үйл явцыг сонирхон судалж, нийгмийн амьдралтай холбоотой асуулт, асуудал дэвшүүлж шийдвэрлэх явцдаа нийгмийн үзэгдэл, үйл явцад дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч чаддаг болох.

• Сурагч нь түүхэн үзэгдэл, үйл явдлыг үндэслэлтэйгээр тайлбарлах, эх сурвалж, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргахад түүхийн үнэт зүйл, арга, сэтгэлгээгээр хандан, бие даан бүтээлчээр суралцах мэдлэг, чадвар эзэмшинэ.

 • Сурагч өөрийгөө таньж мэдэн, зөв сэтгэлээ улам бүр хөгжүүлж, бусдыг ойлгон хүндэтгэх, баярлуулах, уучлах, анхаарч халамжлах, асрах, энэрэх, бусдад талархах, тэдэнтэй хамтран ажиллах, харилцан суралцах чин хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай иргэн болох

 

Монгол хэл бичиг

Монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг

  • Үндэсний бичгээр шударга уншиж, хичээнгүй, гүйлгэн, бийрээр бичнэ.
  • Эх зохиолоор дамжуулан, амьдралын мөн чанарыг ухаарч, олон талт үзэл бодлыг хүндэтгэдэг бүтээлч уншигч болно.
  • Нийгэм, хамт олон, суралцахуйн хүрээнд амаар болон бичгээр өөртөө итгэлтэй, үр дүнтэй харилцах чадварыг эзэмшинэ.

 

 

 

"Эрдмийн эхлэл" ерөнхий боловсролын сургууль 2023 он