ХУРДНААС ХУРДАН, ӨНДРӨӨС ӨНДӨР, ХҮЧТЭЙГЭЭС ХҮЧТЭЙ.
Сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болгох зорилгоор 2023-2024 оны хичээлийн жилийн “Намрын спартакиад”-ыг зохион байгууллаа.
Спартакиадад 1-12-р ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид оролцсон ба дараах төрлөөр зохион байгуулагдлаа. Үүнд:
1-6-р анги 30м гүйлт
7-12-р анги 100м гүйлт
1-6-р анги байрнаас уртад харайх
7-12-р анги уртын харайлт
Саадтай гүйлт
Буухиа гүйлт
Олс таталт
Олс таталт, хөгжөөнт тэмцээн (Эцэг эх, асран хамгаалагчдын дунд )
Тус үйл ажиллагаанд 1-12-р ангийн бүх сурагчид хамрагдсан ба сурагчид улаан, цэнхэр багт хуваагдаж хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралдав.
Алдрай бяцхан үрсийнхээ төлөө цаг заваа зориулан ирсэн эцэг эх, асран хамгаалагчдадаа, анги хамт олноороо манлайлан оролцсон сурагчдадаа баяр хүргэж, амжилтын дээдийг хүсье.
Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Улаангом сумын ЗДТГ-ын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.