Нэвтрэх
Үндсэн хөтөлбөр
Нүүр хуудас   »   Үндсэн хөтөлбөр   »   Гүнзгийрүүлэн судлах хичээлүүд
Гүнзгийрүүлэн судлах хичээлүүд
2023-12-04

Математик, Физик, Хими, Мэдээллийн технологи , Англи хэл хичээлийг нэмэлт цагаар гүнзгийрүүлэн судалдаг.

Математик

  • Математикийн  суурь боловсролын хөтөлбөрийг илүү цагаар орж,  сурагчдын практик дээрх тооцоолол,  зурж бичих математикийн хэлээр илэрхийлэх чадварыг  дэмжиж ажилладаг. 
  • Хичээлийн хоцрогдолгүй суралцахад анхаарч хүүхэд бүрийн ойлголтын баталгаажуулж,  хоцорсон сэдэвт нэмэлт  давтлага өгдөг. 

Физик

  • Физикийн шинжлэх ухааны анхны ухагдахуунуудтай танилцаж, хэмжилт туршилт хийж, өөрийн үгээр тайлбарлана.
  • Хөдөлгөөн болон цахилгаан соронзонгийн тооцоот бодлогыг ахисан түвшинд бодох чадварыг эзэмшинэ.
  • Гарын доорх материалаар сонирхолтой тоглоом хийнэ.
  • Орчин үеийн ШИМТ+ /STEAM/ хөтөлбөрийн дагуу  электрон техникийн чиглэл, ARDUINO робот чип хөгжүүлэх мэдлэг,чадвар эзэмшинэ.

Гадаад хэл

Англи хэлний бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлтээр яриа, бичих,  сонсох, унших чадварыг хөгжүүлэх хичээл ордог.

Хичээлийг Америк, Монгол багш зааснаар сурагчдын  англи хэлний дүрмийн болон  хэрэглээний чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодог.

Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдад IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтуудад бэлтгэнэ.

Мэдээллийн технологи

Мэдээллийн технологийн хичээлийг зориулалтын ширээ сандал , компьютер , цахилгааны  тоног төхөөрөмж бүхий лабораторид 6-12-р ангийн  28 сурагч нэг ээлжид  компьютер ашиглан хичээллэх бүрэн боломжтой.

Уг хичээлээр  сурагчид  мэдээлэл боловсруулах,  асуудал шийдвэрлэх,  практикт хэрэгжүүлэх арга замаар суралцагч төвтэй сургалтын арга барилаар хичээллэдэг.   Тухайлбал төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл хайх,  тоон мэдээлэл статистик  боловсруулах, кэйсд дүн шинжилгээ хийх,  төсөлт ажил хийх,  тайлан бичих,  эсээ бичих, оюуны зураглал хийх,  мэдээллийг хамтран эзэмших технологи(Google drive, Dropbox) ашиглахбичил программ зохиох,  аудио, видео, зурган файл үүсгэх нэгтгэх гэх мэт  бодит амьдралын хэрэгцээ шаардлагад нийцсэн даалгавар гүйцэтгэх замаар суралцдаг.  

Хими

“Эрдмийн эхлэл” сургууль нь химийн хичээлийг хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой.  Стандарт эзэмшилтийг аймаг, улсын дунджаас дээгүүр байлгаж, аймагтаа тэргүүлэх хэмжээнд хүргэж, цаашилбал сурагчдаа Японы коллеж, их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэн оролцуулж, тэнцэх боломжоор хангах чиглэл барин ажиллаж байна.

"Эрдмийн эхлэл" ерөнхий боловсролын сургууль 2023 он