Эрдмийн эхлэл сургууль нь жил бүр Япон орны соёл, ёс заншил, бага дунд ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр арга зүйтэй танилцаж, туршлага судлах аяллыг багш сурагчдадаа зохион байгуулдаг билээ. Энэхүү аялал нь багш нарын сургалтын арга зүйг сайжруулахад дэмжлэг болохоос гадна хүүхэд хүмүүжүүлэх аргачлалыг судалж сургуульдаа хэрэгжүүлэх судалгаа хийгдэх юм. Сурагчдын хувьд өндөр хөгжилтэй Япон оронтой танилцаж, цаашдаа сурч хөгжих хандлагад нь томоохон мотиваци болох, шинэ соёлын орчныг танин мэдэх, мартагдашгүй дурсамж бүтээх олон давуу талтай.