Анги удирдсан багш, эцэг эх, сурагчдын гурвалсан уулзалтыг улиралд 1 удаа тогтмол зохион байгуулдаг. Мөн эцэг эх, асран хамгаалагдыг хичээлд урьж суулгах, сэтгэл ханамжийн судалгаа авах зэргээр санал хүсэлтийг авч, түүний мөрөөр хамтран ажилладаг ба эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог эрхэмлэн ажиллаж байна.